ХӨВСГӨЛ: Орон нутгийн сонгуульд 552 мандатын төлөө 1096 нэр дэвшигч өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-18 15:21:20

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооноос орон нутгийн сонгуульд нийт 552 мандатын төлөө 1096 нэр дэвшигч өрсөлдөнө гэдгийг мэдээллээ.


Тодруулбал, аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө Монгол ардын нам, Ардчилсан нам, Иргэний оролцооны нэгдэл нам гэсэн 3 намын 82 нэр дэвшигч өрсөлдөнө.


Сумын ИТХ-д 23 суманд 511 мандатын төлөө 1014 нэр дэвшигч өрсөлдөхөөр хуулийн хугацаанд бүртгүүлсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Одончимэг мэдээллээ.

 

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 9 дүгээр сарын 26-нд эхэлж, 14 хоног үргэлжлэх бол санал хураалт 10 дугаар сарын 11-нд болно. 

 

Холбоотой мэдээ