Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто замыг ирэх пүрэв гарагт нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-19 10:15:52

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто замын хөдөлгөөнийг энэ сарын 26-нд нээнэ.


Хоногт 23 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвартай, зургаан эгнээ бүхий тус авто зам ашиглалтад орсноор яармаг чиглэлийн түгжрэлийг 20 хувиар багасгах боломжтой. Замын барилгын гүйцэтгэгчээр “Тотал Инж” ХХК, гүүрний барилгын гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК, “Туулын гүүр далай” ХХК зэрэг байгууллага ажиллаж байна.


Нийслэлийн хамгийн урт буюу 391 метр гүүр тавихаар асфальт бетоны хучилтыг дуусгасан бөгөөд гүүрийн 4 ширхэг амрах тавцан, далангийн бэхэлгээ хийж байна. Авто зам барьж буйтай холбоотой эрчим хүчний гудамжийг 4 эгнээ болгон өргөтгөхөөр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ