Эрэгтэйчүүд хоёр дараалан хожиж, эмэгтэйчүүд анхны ялагдлаа хүлээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Шатрын 45 дахь олимпиадын наймдугаар өргийн тоглолтууд боллоо.
Өчигдөр эмэгтэйчүүд Армяны багт 0.5:3.5-аар хожигдсоноор анхны ялагдлаа амслаа. Манай шатарчдаас их мастер Б.Мөнгөнтуул тэнцсэн бол Д.Номин-Эрдэнэ, Э.Хүслэн, Т.Мөнхзул нар хожигджээ. Ингэснээр эмэгтэй баг найман өргийн дараа 11 оноотойгоор 22 дугаар байр руу ухарлаа. Тэд есдүгээр өрөгт Австрийн багтай оноолт таарав.
Тэгвэл
эрэгтэйчүүд Панамын шигшээг 4:0-ээр хожлоо. Ингэснээр 10 оноотой хүснэгтийн 46
дугаар байр руу дэвшсэн юм. Өнөөдөр есдүгээр өрөгт Казахстаны баг манай
шатарчдыг хүлээж байна.