“Сэлэнгэ алтан намар-2024” үзэсгэлэн худалдаагаар 100-гаад нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулж байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-20 16:30:32

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд "Сэлэнгэ алтан намар-2024" үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ. 

 

Аймгийн баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлж, зах зээлийг өргөтгөн борлуулалтад дэмжлэг үзүүлэх зорилго дор болдог энэхүү үйл ажиллагаа өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.

 

Үзэсгэлэнд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоноос 82 аж ахуйн нэгж, иргэн болон 30 хоршоо өөрсдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээр оролцож байна.

 

Тодруулбал, төмс, хүнсний ногоо, даршилсан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, төрөл бүрийн цай, эмийн ургамал, оёдол, гар урлал, модон, арьс, ширэн эдлэл, тарьц суулгац зэрэг 100-гаад нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулж байна.