Өнөөдөр: “БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны хөгжил цэцэглэлт” гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-23 08:14:15

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 23-ны өдөр болох үйл явдлын тойм:


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 21-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож байна.  


11:00 цагт: Монгол, Хятадын найрамдлын 7 хоног, “БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны хөгжил цэцэглэлт” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээнэ.


11:30 цагт: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал “Зууны мэдээ” мэдээллийн төвд болно.


-Сонирхогчдын боксын дэлхийн цомын төлөөх тэмцээн Улаанбаатар хотноо эхэлнэ.


-“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2024”-ийг энэ сарын 23-29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.


-Улаанбаатар хотод зохион байгуулж буй Снукер Биллиардын сонирхогчдын 6 улааны ДАШТ энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ. 


-“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 27 хүртэл үргэлжнэ. 


-"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ