Хурд хэтрүүлсэн мянга гаруй зөрчил бүртгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-23 17:14:21

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу энэ сарын 16-20-нд бүртгэсэн замын хөдөлгөөний зөрчлийн тоон мэдээг танилцууллаа.


Тодруулбал, хурд хэтрүүлсэн 1193, үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй 170, гэрлэн дохио зөрчсөн 26, ачилтын торгууль 1657, "E-Police" аппликейшнаар ирүүлсэн зөрчил 3082, автобусны буюу 1-р эгнээгээр зорчсон 43 444, түр болон удаан зогсох хориотой газар зогссон 2928 зөрчил бүртгэжээ. 

Холбоотой мэдээ