Нээлттэй хаалганы өдөрлөгт 500 гаруй иргэд оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-15 18:32:59

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөрийн хүрээнд  Мөрөн сумын Далай ээж хүнсний зах болон хүн ам их төвлөрсөн газруудад нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж 500 гаруй иргэд 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцжээ.

Болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэгдсэн тараах материал, гарын авлагыг иргэдэд тарааж галын аюулгүй байдлыг ханган  ажиллахад  шаардлагатай мэдлэгийг иргэдэд хүргэжээ. Мөн энэ үеэр гал гарсан үед яаралтай унтраах үзүүлэх сургалт, хөөсөөр гал унтраах, гал гарсан тохиолдолд Аймгийн онцгой байдлын газраас яаралтай ямар арга хэмжээ авч иргэдийн амар тайван байдлыг ханган ажиллаж буй талаар мэдээлэл зөвлөмж хүргэв. Цаашид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн бүр, аж ахуйн нэгж, албан байгууллага бүр анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байв.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ