Монгол, Португалын харилцааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-09-26 15:34:20

Нью-Йорк. 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ энэ сарын 25-нд Бүгд Найрамдах Португал Улсын Төрийн болон Гадаад хэргийн сайд Пауло Ранжелтэй уулзав.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Португалын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжиж байгааг онцолж, энэ онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв. Гадаад харилцааны сайд нар хоёр талын харилцааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.


Түүнчлэн манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтын ажиллагааны талаар болон олон улсын зарим асуудлаар санал солилцов.


Холбоотой мэдээ