ХӨВСГӨЛ: Аймгийн ИТХ-д нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ 
                                                                    Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооноос аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулан өглөө.
Орон нутгийн сонгуульд нийт 552 мандатын төлөө 1096 нэр дэвшигч
өрсөлдөхөөр үнэмлэхээ гардан авлаа. 
Аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө Монгол ардын нам, Ардчилсан нам, Иргэний оролцооны нэгдэл нам гэсэн 3 намын 82 нэр дэвшигч өрсөлдөнө.
Сумын ИТХ-д 23 суманд 511
мандатын төлөө 1014 нэр дэвшигч өрсөлдөхөөр хуулийн хугацаанд бүртгүүлсэн
гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Одончимэг хэллээ.


 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    