Өнөөдөр: "Төсөв 2025" хэлэлцүүлэг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-27 08:15:19

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 27-ны өдөр болох үйл явдлын тойм:


Өнөөдөр-Дэлхийн аялал жуулчлалын өдөр


10:00 цагт: Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс “Төсөв 2025” хэлэлцүүлгийг Туушин зочид буудлын Сүлд танхимд зохион байгуулна.


10:00 цагт: “ХХ зууны монгол хэл бичгийн ухааны хөгжил, төлөвшил: Шанжмятавын Гаадамба-100” эрдэм шинжилгээний хурал Чингис хаан Үндэсний музейд болно.


12:00 цагт: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан яамны байрандаа мэдээлэл хийнэ. Утас 80863288


-“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2024” Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ. 


-Монгол Улсад аялал жуулчлалын салбар байгуулагдсаны 70 жилийн ой, дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан 22 дахь удаагаа зохиогдож буй "ГРАНД ТУР-2024" аялал жуулчлалын Улсын XXII олимпиадын намрын улирлын тэмцээн өнөөдөр өндөрлөнө.  


-"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ