Сонгууль ойртох тусам бие биеийгээ хайр найргүй шүүмжилж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-16 14:22:51

Орон нутгийн сонгууль ойртох тусам тус аймаг дахь хоёр намын сурталчлагчид бие биеийгээ хайр найргүй шүүмжлэх болов.

МАН-ынхан улс орны нийгэм эдийн засгийн хямралыг АН-аас гарсан дээд доод шатны удирдлага зохиомлоор бий болгосон, бид энэ хүнд байдлаас гаргахаар хамтран зүтгэхийн тулд доод шатны байгууллагаа ч намаасаа гаргахыг зорьж байна гэж байгаа бол АН-ынхан «Ард түмнээ өмөөрнө! Ухралтыг зогсооно!» гэсэн уриа лоозон дэвшүүлээд, та нар гурван сарын турш олигтой ажил хийгээгүй. Албан тушаалд ташуураад байна. Дээд, дунд засаглал МАН-аас гарлаа, одоо энэ намаас гарсан удирдлагад хяналт тавих үүднээс сумдын эрх мэдлийг бид гартаа авна гэж зүтгэж байна. Тэр лоозонгийн хариуд МАН-ынхан, та нар ард түмэнг өмөөрөхөөр тэд ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Харин хамаг бурууг та нар хийсэн. Өөрсдийгөө өмөөрөн цагаатгах, булихайгаа дарах үүднээс л та нар сумын эрх мэдлийг авахаар улайм цайм зүтгэж байгаа. Ухралт, бууралтыг та нар гардан хийсэн, одоо яаж зогсоох юм бэ гэх мэтээр маргаан өрнүүлж байна.

Сурталчилгаа ирэх даваа гарагт шувтрах тул үлдсэн хэдхэн хоногт тус аймаг дахь мэдээллийн гол хэрэгсэл болсон орон нутгийн радиогоор өдөрт арав арван минутаар «үзэлцсээр» байна.     

Ш.Айзаря            

 

Холбоотой мэдээ