АРХАНГАЙ: Шинжлэх ухаан инновацын төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-09-30 11:48:57

Эрдэнэбулган, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төв Цэцэрлэг суманд “Шинжлэх ухаан, инновацын төв"-ийг нээлээ. Энэхүү төвд багш, сурагчдын хамтран суралцах, туршлага хуваалцах, сургалт тогтмол зохион байгуулах юм.

 

Мөн “Шинжлэх ухаан, инновацын төв” нь  

- Байгалийн шинжлэх ухааны лаборатори анги

- Компьютер, англи хэлний цахим анги

- Монголын оюун ухааны академийн Архангай дахь салбар

- 20-100 хүний сургалтын 2 танхим

- Студийн өрөө

- Нээлттэй номын сан зэрэг анги танхимтай, сурагчдад бие даан суралцах нээлттэй орчныг ийнхүү бий болголоо.

Тус төвийг орон нутгийн хөгжлийн сангийн 300 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангажээ.

 


Холбоотой мэдээ