ДОРНОГОВЬ: Музейн гол үзмэрт Олон хүрээ хийдээс үлдсэн бурхан номын эдлэл багтдаг
ФОТО МЭДЭЭСайншанд, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Орон нутгийг судлах музейн үзмэрээс толилуулж байна.
Тус сумын нутагт Олон хүрээ буюу Мэргэн вангийн хүрээ оршиж байжээ. Хүрээний лам нарын эдэлж хэрэглэж байсан шашны эд зүйл болох бурхны ном, хүрд, шүүгээ, аяга зэрэг ховор эдлэл хэрэгсэл музейн гол үзмэр болон хадгалагдаж байна.