“Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын 25-ныг хүртэл хүлээн авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.tuul@montsame.gov.mn
2024-10-03 15:39:03

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол бахархлын өдөрт зориулан Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын 25-ныг хүртэл хүлээн авна. 


Тус үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Боловсролын ерөнхий газар, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Хүүхдийн урлан бүтээх төв, Монголын Урчуудын эвлэл, Монгол Улсын их сургууль, ШУА-ын Хэл, зохиолын хүрээлэн, Олон улсын Монгол уран бичлэгийн холбоо, Бичиг соёл төв зэрэг байгууллага хамтран зохион байгуулах юм.  


Үзэсгэлэнд Ерөнхий боловсролын сургуулийн багш нар, 8-12 дугаар ангийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд оролцох боломжтой. Бүтээлийн ард овог, нэр, утасны дугаар, оршин суугаа газрын хаяг, бүтээлийн нэр төрөл, хэмжээ, оролцох ангиллыг тодорхой бичих ба Монголын Хүүхдийн урлан бүтээх төв бүтээлийг хүлээн авна. Мөн khuukhdiinurlan@gmail.com  хаягаар болон 88555616, 99978546, 99880509 дугаарт хандаж болох юм. 


 

Холбоотой мэдээ