Өсвөрийн улсын аварга шалгаруулах барилдаанд "Аврагч" спорт хороо магнайлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batsaikhan@montsame.mn
2015-10-08 15:56:35

Энэ жилийн Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан Дорноговь аймгийн төв Сайншанд хотноо болов.

 16, 17, 18 насны ангилалд  аймгийн арслан, харцага, начин магнайлж цолоо баталсан сонирхолтой барилдаан болов. Орхон, Баян-Өлгий аймгаас бусад бүх аймаг, дүүргийн бөх зодоглосон бөгөөд дээрх гурван насны ангиллын аваргууд нэг ч өвдөг шороодоогүй юм.

Багийн дүнгээр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг буюу "Аврагч" спорт хороо түрүүлж,  Хан-Уул дүүрэг хоёрдугаар байрт шалгарч, Өвөрхангайн баг хүрэл медалийн эзэн боллоо.  Дараа жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Өвөрхангай аймагт зохион байгуулахаар тогтов.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ