Пауэрлифтингийн ахмадын ДАШТ-д оролцсон Монголын тамирчдаас хоёр аварга төрөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-14 10:49:46

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. ӨАБНУ-ын Сансити хотод пауэрлифтингийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.


Тэмцээнд манай улсаас таван тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн М4 ангиллын 66 кг-ын жинд Ш.Пэрэнлэй суулт болон шахалт, таталтын төрөлд алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэлхийн аварга болжээ.


Мөн М2 ангиллын 74 кг-ын жинд гавьяат тамирчинн С.Энхбат суултын төрөлд 265 кг-ыг өргөснөөр алт, шахалтын төрөлд 157.5 кг-ыг шахсанаар алт, таталтын төрөлд 245 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэлхийн аварга болсон байна. Тус жингийн М1 ангилалд О.Батбилэг суултын төрөлд 230 кг-ыг өргөж хүрэл, шахалтын төрөлд 132.5 кг-ыг шахсанаар хүрэл, таталтын төрөлд 230 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртэж, нийлбэр  хүрэл медаль хүртэв.


Харин М2 ангиллын 105 кг-ын жинд Л.Ариунжаргал суултын төрөлд 305 кг-ыг өргөснөөр алт, таталтын төрөлд 280 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ. М2 ангиллын +120 кг-ын жинд Ц.Үүрцайх шахалтын төрөлд 190 кг-ыг шахаж мөнгө, таталтын төрөлд 200 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртжээ.

Холбоотой мэдээ