Амьтны жам ёсны эрхийг хамгаалах зөвлөмж өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-14 11:54:00

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. БОУӨЯ-ны ажлын хэсэг Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаа явуулдаг “Талын жононгууд” ХХК-ийн Амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаад, амьтны эрхийг хамгаалах, зэрлэг амьтанд учирч болох эрсдэлийг багасгах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.


Мөн хөхтөн амьтдад тавих тусгай шаардлага MNS: 6944:2021 стандартыг мөрдөж, эмчилгээ авахгүй, байгальд бие даан амьдрах чадваргүй болон халдварт өвчтэй амьтныг унтуулах зөвлөмж, хугацаатай үүрэг даалгавар өгснийг тус яам мэдээлжээ.



Амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаа эрхлэгчид Амьтны тухай хуулийн дагуу амьтныг өмчлөх эзэмших, ашиглахдаа амьтны жам ёсны эрхийг хүндэтгэн, энэрэнгүй ёсоор хандаж арчилж тордох, ачиж тээвэрлэхдээ эрүүл ахуй, аюулгүй шаардлагыг хангасан арга технологи, багаж хэрэгсэл, байр сав, тохиромжтой цаг хугацаа зориулалтын тоноглосон тээврийн хэрэгсэл ашиглах, мэргэшсэн хүмүүс ажиллуулах үүргийг хүлээдэг юм


Холбоотой мэдээ