НИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. НИТХ-ын 2024 оны сонгуульд хамгийн олон санал авч сонгогдсон 45 төлөөлөгч анхдугаар хуралдаанаа өнөөдөр хийлээ.
Хуралдааныг Г.Батсайхан төлөөлөгч даргалж, хуралдааны эхэнд нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар сонгуулийн үр дүнг мэдээлж, үргэлжлүүлэн төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл танилцуулав. Тэрбээр, “Энэ удаагийн сонгуульд 15 нам, нэг эвслээс оролцох хүсэлтээ илэрхийлж, 10 нам, нэг эвслийн хүсэлтийг хүлээн авч, 276 нэр дэвшигчийг бүртгэсний 36.2 хувь буюу 100 нь эмэгтэй байлаа. Харин МАН 45, АН 44, Үндэсний эвсэл 26, ИЗНН 45, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 1, Иргэний хөдөлгөөний нам 6, ХҮН нам 44, Үнэн ба зөв нам 14, Ард түмний олонхийн засаглал нам 18, Иргэдийн оролцооны нэгдэл нам 25, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас 8 нэр дэвшигч оролцсон”-ыг тэмдэглэсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Х.Нямбаатар “Улаанбаатар хот 1992 оноос хойш суурьшлаа зургаа дахин тэлж, хотын
хүн ам гурав дахин нэмэгдсэнтэй холбоотой агаарын бохирдол, авто замын түгжрэл тулгамдсан асуудал боллоо. Үүнийг шийдэх
хөгжлийн бодлого, төлөвлөгөөг 2024-2028 он хүртэл хэрэгжүүлэх Засаг даргын үйл
ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Энэ хөтөлбөрийг НИТХ-д танилцуулж батлуулна”
хэмээлээ.
Анхдугаар хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох бөгөөд
хуралдаан үргэлжилж байна.