ХӨВСГӨЛ: Аймгийн хэмжээнд 5,1 сая толгой мал өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны 22276 мал бүхий, малчин өрхөд 5,1 сая толгой мал өвөлжихөөр урьдчилсан дүн мэдээ гарсан байна.
Аймгийн хэмжээнд хүнсэнд 349,2 мянган толгой мал, зах зээлд 1353,6 мянган толгой нийт 1702,8 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах тооцоо судалгааг Хүнс хөдөө аж ахуйн газраас гаргажээ.
Аймгийн аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 40 тонн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй
бөгөөд өвс, тэжээл авахаар 140,0 сая төгрөгийн тендер зарласан байна.
Сумдын аюулгүйн нөөцөд 1200 тонн өвс, 960 тонн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэйгөөс 258,2 тонн өвс, 116,4 тонн тэжээл бэлтгэж өвс, тэжээлийн дундаж 16,8 хувьтай байна. Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхээр 8 сум тендер зарласан байна.
Малчид иргэдийн түвшинд 215920 тонн байгалийн хадлан, 14395 тонн давс, хужир шүү, 366 тонн гар тэжээл бэлтгэхээс 95345тонн байгалийн хадлан, 158 сүрэл, 491 тонн ногоон тэжээл, 146 тонн үйлдвэрийн тэжээл 79 тонн гар тэжээл,42 тонн дарш, ногооны хаягдал 3014 тонн давс, хужир тус тус бэлтгэж хадлан бэлтгэлийн явц 44.5 хувьтай
байна.