Нарны гүүрээр зорчдог нийтийн тээврийн автобусны чиглэлийг түр өөрчлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-16 09:44:07

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн Нарны замын авто замд хэсэгчилсэн засвар шинэчлэл хийхтэй холбогдуулан 1-р хэсгийг энэ сарын 18-ны 6:00 цаг, 2-р хэсгийг 18-ны 6:00 цагаас 19-ний 6:00 цаг хүртэл хаагаад байна.


Иймд нийтийн тээврийн М:5, Ч:46 чиглэлийг дараах зураглалын дагуу түр өөрчиллөө.






Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамжны авто замд аравдугаар сарын 15-ны 23:00 цагаас аравдугаар сарын 18-ны 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн засвар шинэчлэл хийж, Нарны гүүрийг хойноос урагшаа зорчих хөдөлгөөнийг хаах тул нийтийн тээврийн Ч:9, Ч21А, Ч:21Б, Ч:27, Ч:29Б, Ч:70, Ч:74, Ч:81 чиглэлүүд дараах зураглалын дагуу зорчихыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. 
















Холбоотой мэдээ