ДАРХАН-УУЛ: Аймгийн засаг даргад Б.Азжаргалыг сонгож, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-10-17 20:34:33

Дархан, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр болж аймгийн засаг даргыг сонгох санал хураалт болов.


МАН-ын бүлгээс Б.Азжаргалын нэрийг дэвшүүлсэн бол, танхимаас төлөөлөгч Д.Түмэн-Өлзий ИТХ-ын даргын ажлаа өнөөдөр хүлээлгэн өгсөн С.Насанбатын нэрийг дэвшүүлэв.


Санал хураалтад 40 төлөөлөгч оролцсоноос С.Насанбат 19 санал, Б.Азжаргал 21 төлөөлөгчийн буюу 52.5 хувийн санал авч аймгийн засаг даргаар Болдбаатарын Азжаргалыг томилохоор нэрийг нь Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.


Анхдугаар хуралдаан 9:00 цагт эхэлж, 20:35 цагт өндөрлөв.

 

Холбоотой мэдээ