Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг сонголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-18 15:37:54

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.

 

УИХ дахь МАН-ын бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг нэр дэвшүүлснийг хуралдаан даргалагч мэдэгдээд, товч намтрыг танилцуулав.


Нэр дэвшигч Б.Энхбаяр 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөн, 1999 онд тус сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 1998-2004 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуульд багш2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах2001-2002 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга2009-2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд2020-2024 онд УИХ-ын гишүүн2023 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга2023 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж, 2024 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон юм.


Санал хураалтаар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг сонголоо.  

Холбоотой мэдээ