ДАРХАН-УУЛ: Тариалангийн талбайг хамгаалах ойн зурвас байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-10-22 14:42:35

Дархан, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал", "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд ХХААХҮЯ, БОУАӨЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын санхүүжилтээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг эхлүүллээ.


Мод тарих ажлын нээлтэд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын хэлтсийн дарга Б.Ганзориг болон албаны төлөөлөл оролцов.


Улаан буудайн тариалангийн талбайд мод тарих ажил Хонгор сумын эргэлтийн талбайн 19.7 хувьд хийх бөгөөд 41 км урттай дөрвөн байршилд нийт 42108 ширхэг хайлаас, улиас мод тарихаар төлөвлөжээ.


Ойн зурвас байгуулах шаардлагатай 42108 ширхэг улиас, хайлаас модны суулгац нийлүүлэх ажлыг Дархан-Уул аймгийн “Алд дэлгэм” ХХК ойн мэргэжлийн байгууллага хариуцан ажиллаж байна. Харин тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгуулах, мод тарих ажлыг Сэлэнгэ аймгийн “Бугант нандин” ХХК ойн мэргэжлийн байгууллага, Ойн газартай гэрээ байгуулан ажиллахаар болжээ.







Холбоотой мэдээ