ТӨВ: Түлээ, нүүрсний үнэ өмнөх жилээс нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-10-24 09:00:55

Зуунмод, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд шуудай нүүрс 8000 төгрөг, тэвш нүүрс 240.000 төгрөгөөс 280.000 төгрөгийн хооронд, жижиг шуудай мод 10.000 төгрөг, том шуудай мод 15.000 төгрөг байна. Энэ нь өмнөх жилээс 1000-40.000 төгрөг хүртэл нэмэгдсэн үнэ юм.


Тухайлбал, 2023 оны аравдугаар сард шуудай мод 9000, шуудай нүүрс 7000, тэвш нүүрс 240.000 төгрөг байсан.


Зуунмодны түлээ, нүүрсний нэгдсэн захын худалдаа эрхлэгчдээс ямар учраас үнэ нэмэгдсэн талаар тодруулахад, “Бид өмнө нь Төв аймгийн Мөнгөнморьт сумаас мод бэлтгэдэг байсан ч урсгал зардал ихэссэн. Иймд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг модны захаас модоо татаж байгаа” гэв.

 

Холбоотой мэдээ