ХОВД: Манхан сум иргэдэд үйлчлэх мэдээллийн төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-23 22:24:10
Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Манхан сумын ИТХ, ЗДТГ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдэд үйлчлэх мэдээллийн төв буюу шинэ "Нутгийн удирдлагын ордон”-той болжээ. Бүтээн байгуулалтын ажлыг “Бүтээмж тауэр” ХХК-ийн хамт олон гүйцэтгэсэн ба орчин үеийн стандартын шаардлага хангасан, 702 м.кв талбай бүхий хоёр давхар барилга гэдгээрээ онцлогтой. Барилга ашиглалтад орсноор орон нутгийн иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх, төрийн албан хаагчийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах боломж бүрдэж байна. Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн нээлтийн ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын төлөөлөгч С.Гантөмөр болон сумын үе үеийн удирдлага, төрийн албан хаагчид, гүйцэтгэгч компани, иргэдийн төлөөлөл оролцсон гэж өнөөдөр Ховд аймгийн ИТХ-ын цахим хуудсаар мэдээллээ.
Холбоотой мэдээ