ХӨВСГӨЛ: Дулааны станц 21 хоногийн нүүрсний нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-10-24 11:32:46

Мөрөн, 2024 оны аравдугаар  сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Дулааны станц халаалтын улиралд нийт 3022 хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангаж байна.


Өнөөдрийн байдлаар Жилчиг булгийн уурхайгаас 79 тонн, Могойн голын уурхайгаас 2051.11 тонн  нийт 2130.11 тонн нүүрс татан авч 21 хоногийн нөөцтэй байна.


Могойн голын уурхайгаас нүүрс татах ажил үргэлжилж байна. Халаалтын улирлын бэлтгэл ажлын хүрээнд урсгал засварын төлөвлөгөөг 8 хэсэг, цех тус бүрээр гарган баталж 223 нэр төрлийн ажил төлөвлөн хийж 100 хувийн гүйцэтгэлтэй байна. 


Дулааны станц хүчин чадлаасаа давсан тооцоот ачаалалтайгаар халаалтын оргил ачааллын үед бэлтгэл зуухгүйгээр аваарын горимоор бүрэн хүчин чадлаараа ажиллана.


Хөвсгөл аймгийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг найдвартай дулааны эрчим хүчээр хангах, аваар сааталгүй үйл ажиллагаа явуулахад өргөтгөл хийж хүчин чадлыг нэмэгдүүлэхээр зураг төсөв, хөрөнгө шийдэгдэж гүйцэтгэгч компани шалгарсан байна.

Энэ намраас ажлаа эхлүүлж, ирэх онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

 

Холбоотой мэдээ