ХОВД: З.Эрхбаяр аймгийн ИТХ-ын дарга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-25 16:18:10

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар долоон асуудал хэлэлцэж байна.

Үүний нэг бол аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай асуудал юм. 

 

Энэ хүрээнд Монгол ардын намын бүлэг төлөөлөгчийг нэр дэвшүүлээгүй. Харин Ардчилсан намын бүлэг 17 дугаар тойргоос сонгогдсон төлөөлөгч Зуноровын Эрхбаярыг ИТХ-ын даргад нэр дэвшүүллээ.

Ингээд төлөөлөгчид нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан ба нууцаар санал хураав. 


Төлөөлөгчдийн олонхын саналд үндэслэн З.Эрхбаяр аймгийн ИТХ-ын дарга боллоо. 


З.Эрхбаяр нь 1986 онд Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн. Мэдээллийн системийн инженер мэргэжилтэй. Сумын ИТХ-д нэг удаа, аймгийн ИТХ-д нэг удаа сонгогдсон юм. Мөн тэрбээр төр, хувийн хэвшлийн байгууллагад 16 жил ажилласан туршлагатай.    


Шинээр сонгогдсон аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярт тамга тэмдгийг нь аймгийн ИТХ-ын дарга асан Г.Пүрэвганди гардуулан өгч, амжилт хүслээ.   


Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр цаашид нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх, төрийн бодлого, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг бүрдүүлэх, орон нутгийнхаа бүхий л салбарын хөгжлийн дэмжихэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

 

Хуралдаан түр хугацаанд завсарлаж байна. Үргэлжлүүлэн аймгийн ИТХ-ын зөвлөл болон хороог байгуулж, бүрэлдэхүүнийг батлах тухай, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.   

Холбоотой мэдээ