ДОРНОГОВЬ: “ITM” аялал жуулчлалын үзэсгэлэнд орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлан оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-10-25 17:13:45

Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын Аялал жуулчлалын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ITM аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг Улаанбаатар хотын Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд болж байна.


Уг үйл ажиллагаанд Дорноговь аймгийн аялал жуулчлалын салбарын 11 аж ахуй нэгж, дөрвөн иргэн оролцож, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Тухайлбал, Загсгал цай, Тансаг цагаан ингэний хоормог, Мондо урлан болон гар урлаач Зоригтбаатарын эврэн урлал, Дэлгэрмаагийн эсгий, ширмэл бүтээлийг нийслэлийн хэрэглэгчдэд хүргэж буй.


Энэхүү үзэсгэлэн нь бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох, шинэ бизнесийн түнш олох, гэрээ байгуулах, хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах зэрэг боломжийг бүрдүүлдэг онцлогтой.


Ташрамд дурдахад, “ITM (International Travel Mart) үзэсгэлэнд 21 аймгийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд тур оператор, жуулчны бааз, ресторан, зоогийн газар болон аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, хувь хүмүүс нэгдсэн зохион байгуулалттай оролцдог

Холбоотой мэдээ