СЭЛЭНГЭ: Цаг агаар, бэлчээрийн мэдээг гар утсаар хүлээн авах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-25 22:09:47

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрд хүлээн авч, ажил, амьдралдаа хэрэгжүүлэн, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байна.   

  

Онцгой байдлын ерөнхий газраас “Мерси кор” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах  үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

 

Энэхүү үйлчилгээ нь малчид, иргэд, тээвэрчид өөрийн амьдарч байгаа болон ажиллаж байгаа нутаг, орныхоо цаг агаар, бэлчээрийн мэдээллийг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах боломжийг олгож байна.

 

Тус системийн тусламжтайгаар мэдээлэл авах хүсэлт гаргахдаа 130-105 дугаарт мессеж илгээх юм. Үүнээс гадна  код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг http://sms2.nema.gov.mn/ сайтаас хүлээн авах боломжтой юм. 

Холбоотой мэдээ