СЭЛЭНГЭ: "Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам" шүлгийг ангиараа уншжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны аравнэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Нийтийн номын сангаас Соёлын бүтээлч сарын аяны 1 дүгээр долоо хоногт Уншлага дэмжих хөтөлбөрийг хүүхэд залуус болон иргэд олон нийтийн дунд зохион байгуулж
байна.
Дээрх ажил
нь хүүхэд залуусын ном унших соёлыг дээшлүүлэх, анги хамт олны уншлагыг дэмжих
зорилготой юм.
Энэ удаа
Шаамар сумын ЕБС-ийн Б.Атартунгалаг багштай 5б ангийн сурагчид хүрэлцэн ирж, аймгийн
Нийтийн номын сантай танилцаж, номын каталогитой хэрхэн ажиллах, ном уншихын ач
холбогдлын талаар чөлөөтэй ярилцсан байна.
Мөн монголын
болон дэлхийн сонгодог үлгэр, уран зохиолын ном уншиж, номын тэмдэглэл хийх
аргачлалаас суралцаж, уншсан номын тухай сэтгэгдлээ хуваалцаж, өөрсдийн
цээжилсэн "Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам" шүлгийг ангиараа уншиж сонирхуулжээ.
Түүнчлэн
оролцогч хүүхдүүд уншсан номынхоо агуулгын хүрээнд бэлтгэсэн танин мэдэхүйн
асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулсан байна.
Тодруулбал, бахархан хүндлэх ёстой зохиолчдын нэгэн төлөөлөл болох Бямбын Ринчин гуайн
намтар, уран бүтээлтэй танилцаж, Нууцыг задруулсан захиа туужийг нь чанга
уншлагаар номын санчтай хамтран уншиж, хойч үедээ хэлж буй сургамжийн тухай
ярилцан чөлөөт цагийг зөв боловсон, бүтээлчээр өнгөрүүлжээ.
Соёлын бүтээлч сарын аян Нийтийн номын сангийн тухайд цаашид боловсролын 7 хоног, гэрэл зургийн 7 хоног, утга зохиолын 7 хоногоор үргэлжилнэ.