ХОВД: Ирэх жилүүдэд баялаг бүтээгчдийг дэмжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа ирэх дөрвөн жилд баялаг бүтээгч, хувийн хэвшлийнхнийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Энэ хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй баялаг бүтээгч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид болон малчин, тариаланчдыг дэмжих, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг судлан шийдвэрлэх талаар анхны буюу А/01 тоот захирамж гаргалаа.
Мөн аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын баг томилж, энэ чиглэлд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлыг судлах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж санал авах, цаашид хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн Засаг даргын зөвлөлд танилцуулах чиглэл өгсөн гэж ЗДТГ-аас мэдээлэв.