Ерөнхий Ассамблейн ажлыг эрчимжүүлэх асуудлаарх Ерөнхий Ассамблейн бүгд хуралдаанд үг хэлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ажлыг эрчимжүүлэх асуудлаар энэ сарын 4-нд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Бүгд хуралдаанд оролцож, үг хэлэв.
Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр хэлсэн үгэндээ Ирээдүйн төлөөх баримт бичигт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ажлыг эрчимжүүлэх асуудлыг тусгагдсаныг сайшаан тэмдэглээд, өнөөгийн дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд Ерөнхий Ассамблейн үүрэг оролцоог чухалчлав. Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган Ерөнхий ассамблейн даргын НБДГ-ын хариуцлага, ил тод байдал, байгууллагын ой санамжийг нэмэгдүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой гэж тэрбээр онцлов. Мөн тэрээр Ерөнхий Ассамблейн ажлын арга барилыг боловсронгуй болгоход чиглэсэн гишүүн орнуудын санал санаачилгууд, тэр дундаа ил тод байдал, хүртээмжтэй байх зарчмуудад суурилсан өөрчлөлтийг бий болгохын тулд тодорхой, үйл ажиллагаанд чиглэсэн тогтоолын төсөл боловсруулахад шилжихийн чухлыг онцлон тэмдэглэв.
Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр НҮБ-ын манлайлал дахь жендэрийн
тэгш байдлын тухай Мексик, Словени, Испани Улсын хамтарсан мэдэгдэлд Монгол Улс
нэгдсэнийг нотлохын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон удирдах
бусад гол албан тушаалд сонгон шалгаруулах үйл явцад газар зүйн төлөөлөл,
жендэрийн тэгш байдлын ач холбогдлыг онцолж, шийдвэр гаргах түвшний албан
тушаалд мэргэшсэн эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхийг урьтал болгох гишүүн
орнуудаас гаргасан урилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.