Импортоор орж ирэх автомашинд өнөөдрөөс хотын дугаар шинээр олгохгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх уг тогтоолыг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ.
Мөн улсын дугаар шинээр олгох ажлыг АТҮТ хариуцдаг байсан
бол Замын хөдөлгөөний удирдлагын төв өнөөдрөөс хариуцах юм.
Нийслэлд
тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах 8 шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.
-Тээврийн
хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, бүртгэлтэй хуулийн этгээд байх;
-Өмчлөгч,
эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1,
25.2.4, 25.2.5 заасан төлбөрөө барагдуулсан байх;
-Зөрчлийн
тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил, төлбөрөө
барагдуулсан байх;
-Жолоочийн
даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу даатгуулсан байх;
-Тээврийн
хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй
дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
-Сүүлийн
10 жилийн дотор үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл байх. /2025 оны 6 дугаар
сарын 1-ний өдрөөс/
-Баталсан
шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;
-Экспортын
өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх. /2025 оны 6 дугаар сарын 1-ний
өдрөөс/
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс
дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно.
-Хүсэлт
гаргасан цаг хугацааны дарааллаар;
-Цахилгаан,
устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель
хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
-Тээврийн
хэрэгслийн үйлдвэрлэсэн огноогоор буюу үйлдвэрлээд удаагүй тээврийн хэрэгсэл
өмнө нь байх;
-Зүүн гар
талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн
хэрэгслийн өмнө нь байх;
-Хүсэлт
гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол
эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө нь байх.
-Хүсэлт
гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол
эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх;
-Шалгуур үзүүлэлтийн дагуу эхний сар улсын дугаар авч чадаагүй жагсаалтад байгаа иргэн, хуулийн этгээдийн дараалал нь дараа сарын хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн өмнө байх.
Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарыг дараах
аргачлалаар олгоно.
-Иргэн,
хуулийн этгээд ЗТХ-ийн сайдын
баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын
дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн
дугаар авах хүсэлт гаргана.
-Энэ
шалгуур үзүүлэлтийн 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авч, сар бүрийн 1-ний өдөр
шинээр эрэмбэлэн, дараалал тогтоон, дарааллын дагуу тээврийн хэрэгслийн улсын
бүртгэлийн дугаар олгоно.