Коко Гауфф “WTA Finals” тэмцээнд түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-11-10 15:52:37

ЭР-РИЯД, 2024 оны арваннэгдүгээр сарын 10 /CNN/. Америкийн теннисчин Коко Гауфф бямба гарагт Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо “WTA Finals” тэмцээний финалын тоглолтод Хятадын тамирчин Жэн Циньвэнийг 3:6 6:4 7:6 харьцаагаар буулган авлаа.


Ингэснээр өдгөө 20 настай К.Гауфф 2004 онд Оросын теннисчин Мария Шараповагийн тогтоосон амжилтаас хойш дэлхийн шилдэг теннисчдийн хурд хүчээ сорьдог нэр хүндтэй тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу тоглогч болжээ.


К.Гауфф энэ удаагийн тэмцээнд ялснаар “WTA Finals” тэмцээний түүхэн дэх хамгийн том шагналын нэг болох 4.8 сая ам.долларын шагналыг хүртсэн гэж Америкийн “Tennis Channel” спортын суваг мэдээлсэн байна.


К.Гауфф болон 22 настай Ж.Циньвэнь нар мөн 2004 онд 17 настай М.Шарапова 23 настай Серена Уильямсыг буулган авсан тоглолтоос хойш финалд шалгарсан хамгийн залуу тамирчид болж түүхэнд бичигджээ. 



Холбоотой мэдээ