ГОВЬ-АЛТАЙ: Пауэрлифтингийн спортын 70 гаруй тамирчин 130 медалийн төлөө өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-11-11 17:30:31

Говь-Алтай, 2024 оны 11 дүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн "Алтай усан спорт чийрэгжүүлэлтийн газар" УТҮГ-ын нэрэмжит хэрэглэлгүй классик пауэрлифтингийн аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд 70 гаруй тамирчин 130 гаруй медалийн төлөө өрсөлдлөө. 


Тэмцээнд Говь-Алтай аймгийн фитнес клубүүд болон Улаанбаатар хот, Өвөрхангай, Ховд аймаг, Шарга сум, Эрдэнэ сумын 70 гаруй тамирчин оролцож 130 гаруй медалийн төлөө өрсөлдсөн юм. 


Фитнес, пауэрлифтингийн спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр үе, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, пауэрлифтингийн спортоор дамжуулан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор Олон улсын пауэрлифтингийн холбооны дүрмээр тэмцээнийг зохион байгуулжээ. 


Сүүлийн жилүүдэд фитнес, пауэрлифтингийн спортыг сонирхон хичээллэж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Ялангуяа өсвөр үеийнхэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж эрүүл мэнд, өв тэгш бие бялдартай хүсэл эрмэлзэлтэй болсныг “Алтай усан спорт чийрэгжүүлэлтийн газар” УТҮГ-ын фитнесийн багш, дасгалжуулагч Г.Жамбал онцлон хэлж байлаа. 





Холбоотой мэдээ