ӨМНӨГОВЬ: Амны хөндийн өвчлөлийг 78 хувиар бууруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны аравнэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангахаар Даланзадгад сумын сургуулийн суралцагчдын дунд “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгууллаа.
Өмнөговь
аймгийн хэмжээнд “Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж, Даланзадгад
сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-12 насны сурагчдыг хамруулан “Шүд
угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг ийнхүү хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Тэмцээнд
зургаан сургуулийн 17 багийн 144 суралцагч, 40 бэлтгэгч багш, 40 эмч, эмнэлгийн
мэргэжилтнүүд нийт 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.
Шүд угаалтын аварга шалгаруулах
тэмцээн нь сурагчдын амны хөндийн боловсролыг дээшлүүлэх, шүдээ зөв угаах
аргачлалыг эзэмшүүлэх, шүдээ тогтмол угаахын ач холбогдлыг олон нийтэд
таниулах, сурталчлах зорилготой юм.
Уг тэмцээнийг 6 өртөөгөөр явуулж шүүгчдийн нийлбэр оноогоор байр эзлүүлэхэд, тэргүүн байрт 2638,2 оноогоор Даланзадгад сумын улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуулийн “Шүдний дагина” баг, дэд байрт 2541,4 оноогоор мөн сургуулийн “Happy” баг, гутгаар байрт 2361,9 оноогоор Даланзадгад сумын гуравдугаар сургуулийн “Shining smile” багууд шалгарлаа.
Харин шилдэг гурван оролцогчоор улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн “Happy” багийн Б.Билигүнсо, “Шүдний дагина” багийн Э.Биндэрьяа, “Happy” багийн Б.Тэнүүнбилэг нар шалгарсан бол хүүхдүүдээ амжилттай бэлтгэсэн шилдэг багшаар улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуулийн багш Г.Оюунчимэг, Ц.Ариунтуяа, З.Мөнхзул, улсын тэргүүний гуравдугаар сургуулийн багш Ү.Мөнхгэрэл Э.Дэлгэрмаа нар тодорчээ.