ХӨВСГӨЛ: Л.Төмөрбаатарыг Засаг даргаар томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-11-12 17:47:37

Мөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн анхдугаар хуралдаанаар МАН-ын бүлэг Л.Төмөрбаатарыг Засаг даргад нэр дэвшүүлж Ерөнхий сайдад уламжилсан.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Л.Төмөрбаатарыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар батламжилсан тул өнөөдөр тамга тэмдгээ хүлээн авлаа.


Засаг дарга Л.Төмөрбаатар "МАН-ыг дэмжин сонгосон иргэдэдээ баярлалаа. Итгэлийг зүтгэлээр хариулна.

Манай аймагт олон тулгамдсан асуудал бий.

Ирэх 4 жилд хамгийн түрүүнд Мөрөн сумын замын асуудлыг шийдэж, гэр хорооллыг дулаанд холбож, их бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт өрнөсөн, баялаг бүтээгч, татвар төлөгч, өрхийн үйлдвэрлэлээ дэмжсэн, төрийн бүх үйл ажиллагаа шилэн, гарт баригдаж нүдэнд харагдах хийсэн ажилтай, хэлэх үгтэй он жилүүд байх болно" гэдгийг онцолж байлаа.

 

Л.Төмөрбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 8 дахь удаагаа сонгогдож буй бөгөөд Шинэ-Идэр сумын Засаг дарга, Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан юм.

 

 

 

 

Холбоотой мэдээ