ХӨВСГӨЛ: Цахилгаан эрчим хүч түр хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ 
                                                                    Мөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 11:00-16:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана.
110кВ-ын Булган-Мөрөн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл устгах засварын ажлыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Хангайн бүсийн салбараас хийнэ.
Энэ үеэр тус аймгийн бүх хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлах юм.
 
Хөвсгөл аймгийн хэмжээнд 20936 цахилгаан эрчим хүч хэрэглэгч байна.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    