Хаити руу нислэг үйлдэхийг хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /DW/. Мягмар гарагт АНУ-ын Нисэхийн удирдах газар Хаити руу нэг сарын хугацаанд нислэг үйлдэхийг хоригложээ.
Бүлэглэл
хоорондын цуст дайн өрнөж байгаа Хаитид шинэ Ерөнхий сайд үүрэгт ажилдаа ороод удаагүй байгаа энэ үед Флоридагаас хөөрсөн “Spirit Airlines” компанийн нисэх онгоц нийслэл
Порт-о-Пренс хотод ойртон ирэх үедээ
бууны суманд өртсөний дараа дээрх шийдвэрийг гаргасан байна.
Улмаар уг онгоц Доминикан улс руу чиглэлээ өөрчлөн ниссэн бөгөөд онгоцны үйлчлэгч хөнгөн бэртэл авсан байна. Уг хэрэг явдлын дараа Порт-о-Пренсийн нисэх онгоцны буудлыг хаасан тул Хаити улс дэлхийн бусад улстай харилцах боломжгүй болжээ.
“Хаитигийн бүрэн эрх, аюулгүй байдалд
заналхийлж буй ийм гэмт хэрэг нь манай улсыг олон улсын тавцанд тусгаарлах зорилготой. Жигшүүрт хэрэг явдалд буруутай этгээдүүдийг илрүүлж, хуулийн
дагуу хариуцлага хүлээлгэнэ”
гэж тус улсын шилжилтийн зөвлөл мягмар гарагт мэдэгдсэн байна.
Шинэ Ерөнхий сайд тангараг өргөснөөс нэг өдрийн дараа болсон уг хэрэг
явдлын улмаас олон дэлгүүр, сургууль хаагдсан бөгөөд хотын 80 хувийг хяналтдаа авсан бүлэглэлүүд дахин халдлага үйлдэх вий хэмээн оршин суугчид айж түгшиж байна.
Энэ оны тавдугаар
сард томилогдсон хэдий ч тус
улсын шилжилтийн зөвлөлтэй эрх мэдлийн маргаан үүсгээд байсан Ерөнхий сайд Гарри Конилийн оронд Ерөнхий сайд
Аликс Дидье Филс-Аиме даваа гарагт тангараг өргөжээ.
2021 онд Ерөнхийлөгч Жовенель Моизын амийг хөнөөснөөс хойш Хаити улс ерөнхийлөгчгүй болж улс төрийн тогтворгүй байдал газар авчээ.