БАЯН-ӨЛГИЙ: Е.Зангарыг аймгийн Засаг даргаар томилов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-11-13 18:25:17

Өлгий, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнгөрсөн сарын 28-ны өдөр хуралдаж, аймгийн Засаг даргад Есентайн Зангарын нэрийг дэвшүүлсэн.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж түүнийг Баян-Өлгий аймгийн Засаг даргаар өнөөдөр томилсон байна.


Е.Зангар нь 1964 онд Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн. Ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. Улсын багшийн дээд сургууль, Намын дээд сургуулийг төгссөн, багш мэргэжилтэй.


1991-1994 онд аймгийн Залуучууд-Спорт хорооны даргын орлогч, дарга, 1992 оноос "Самал" компанийн захирал, 2001-2007 онд аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн, 2007-2011 онд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2016 онд аймгийн Гаалийн газрын орлогч дарга, 2016-2020 онд аймгийн Ардчилсан намын даргаар, мөн 2016-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ