ХОВД: Бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонслоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-11-15 10:18:04

Жаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн удирдлагууд өнөөдөр баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхний төлөөлөлтэй уулзлаа.  


Энэ үеэр төрийн байгууллага, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг оновчтой хуваарилах, хянах, үр дүнг нь тооцоход анхаарах талаар оролцогчид санал хэлэв. 


Мөн оёдлын үйлдвэр болон газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Ховдын брэнд бүтээгдэхүүний нэр төрөл, чанарт анхаарах, үрийн үйлдвэртэй болох гэх мэт тулгамдсан асуудлын тухай санал солилцов.  


Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа ирэх дөрвөн жилд баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхнийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Энэ хүрээнд захирамж гаргаж, тусгай ажлын баг томилж, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлыг судалж байна. Мөн цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж байгаа гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 


Холбоотой мэдээ