Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 111 дуудлага бүртгэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээ сарын 18 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 11-17-нд нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 111 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын
байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амийг авран хамгаалсан байна.
Нийт дуудлагын 92 нь гал түймэр, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурав нь ус цаг гаралтай аюулт үзэгдэл аж.