50-аас дээш насныхан сонгуульд идэвхтэй оролцож байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-19 12:28:07

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны 1939 дүгээр хэсгийн хорооны ахлах зохион байгуулагч Б.Бадамхандаас тус хэсэгт сонгуулийн явц ямар байгааг тодруулав.

-Одоо 11 цаг болж байна. Иргэд сонгуульд хэр идэвхтэй оролцож байна вэ?

-1939 дүгээр хэсгийн хорооны 2581 сонсогч саналаа өгөхөөс одоогийн байдлаар 189 сонсогч саналаа өгөөд байна. Хэсгийн хороо 7 цагт үүдээ нээсэн, одоо явц хэвийн үргэлжилж байна.

-Танай хэсгийн хороон дээр хэдэн ажиглагч ажиллаж байна вэ?

- Манай хэсгийн хороон дээр АН, МАН гэсэн хоёр намын 7 ажиглагч ажиллаж байна.

-Сонгогчийн үнэмлэхийг сонгуулийн өмнө тараасан. Хэсгийн хороонд бүртгэлтэй иргэддээ бүрэн хүргэсэн үү?

-Сонгуулийн үнэмлэхний 90 хувь нь сонгогчдод хүрсэн. Хаягандаа байхгүй, байраа түрээслээд явчихсан зэрэг хүмүүс байсан. 

-Өчигдрийн хувьд зөөврийн хайрцагаар санал авсан. Танай хэсгийн хороон дээр хэдэн хүн зөөврөөр саналаа өгөв?

-Зөөврийн саналын хайрцагаар 6 хүн санал өгсөн. 

-Сонгуультай холбоотой зөрчил болон гомдол гарав уу?

-Одоогийн байдлаар ямар нэг зөрчил гараагүй. Сонгогчдоос сонгуультай холбоотой гомдол, санал хүсэлт гаргаагүй. Сонгогчид нэрсийнхээ дагуу саналаа өгч байна.

-Санал өгч буй хүмүүсийг харахад хэдээс хэдэн насныхан голчлон саналаа өгч байна вэ?

-Өглөөний байдлыг харахад, 50-аас дээш насныхан 50 хувьтай байна. Одоогоор ирц хэвийн байгаа ч нийт сонгогчиддоо хандаж "Сонгуульдаа идэвхтэй оролцоорой" гэж хэлье.

Б.Туул

Холбоотой мэдээ