Зөөврийн санал авах хайрцагт саналаа өгч чадаагүй иргэд өнөөдөр саналаа өгөх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-19 12:40:26
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн хэмжээнд 98 хэсэгт 529 мандат дээр сумын орон нутгийн иргэдийн хурлын сонгууль явагдаж байна. Үүнээс нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн  61245 сонгогч саналаа өгнө.

Нэр дэвшигчдийн тухайд МАН-аас 527, Ардчилсан нам болон МАХН намын “Төв нутаг эвсэл”-ээс 511 нэр дэвшигчид дэвшиж байна. Мөн бие даагчдаас 71 нэр дэвшигч өрсөлдөж байна. ИТХ-ын сонгуульд нийт 1109 нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнээс эрэгтэй нэр дэвшигч 641, эмэгтэй нэр дэвшигч 468  байгаа юм.

Түүнчлэн өчигдөр буюу 2016 оны 10 сарын 18-ны өдрийн зөөврийн санал авах хайрцагны санал хураалт явагдаж дуусгасан байна. Зөөврийн санал авах хайрцагт 571 сонгогчийн санал өгөх хүсэлт гаргаснаас 1023 сонгогч саналаа өгчээ. Зөөврийн санал хураалтыг 218 чиглэлд 113 хайрцагаар явуулсан байна. Үүнээс 48 сонгогч тодорхой шалгааны улмаас саналаа өгч чадаагүй аж. Тэдгээр иргэн өнөөдөр иргэнийхээ үнэмлэхтэйгээ итгэмжлэгдсэн хүнийхээ хамт санал авах байранд очиж саналаа өнгөх боломжтой гэж Төв аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Г.Мөнхгэрэл хэлээ.

Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлийн сонгуулийн урьдчилсан эхний ирцийн мэдээ 12 цагт гарна гэлээ.

Төв аймаг Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ