ДОРНОГОВЬ: Урт намрын төгсгөл

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2024-11-27 14:47:16

Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Өвлийн  эхэн сар гараад 20 гаруй хонож байгаа ч  Дорноговь аймгийн Иххэт суманд  цаг агаар яг л намраараа мэт байна. Борооны усаар тэжээгдсэн нуур цөөрөм ч элбэг байгаа юм. Цас орохоос өмнө Иххэт сумын нутгийн урт намрын  нэгээхэн хэсгийг ийн тольдов.