СЭЛЭНГЭ: Төвийн бүсийн хөгжлийн чуулган орон нутгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг хөндөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-28 14:41:28

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт өнөөдөр болж байгаа Төвийн бүсийн хөгжлийн чуулганд Сэлэнгэ аймгаас 130 хүн оролцож байна.

 

Тус чуулган Бүсийн хөгжил, Бизнесийн хөгжил, Тэсвэртэй хот, Технологи-хөгжил, Орон нутгийн хөгжил гэсэн 5 салбар хуралдаанаар үргэлжилж байна.

 

Чуулганы зорилго нь Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс, орон нутгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн талаар, харилцан санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэхэд чиглэж байна.

 

Энэхүү үйл ажиллагаанд УИХ, Засгийн газар, аймаг, сумдын Засаг дарга, эрдэмтэн судлаач, Олон улсын байгууллага, Бизнесийн байгууллага, Иргэний нийгмийн байгууллага, Шинэ хоршоо хөдөлгөөний малчин иргэдийн төлөөлөл оролцож байна.

Холбоотой мэдээ