МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг сонгох санал хурааж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-11-28 17:27:17


Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн олон нийтийн хамгийн том байгууллага болох Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн Танхимын 22 дугаар Их хурал “UG Palace Event hall”-д үргэлжилж байна.

Тус Их хурал ээлжит бус бөгөөд Их хурлаар МҮХАҮТ-ын тэргүүн буюу ерөнхийлөгчийг нөхөн сонгож буй юм. 17.30 цагийн байдлаар Их хурлын төлөөлөгч, гишүүдийн Танхимын ерөнхийлөгчид нэр дэвшигч нарт өгөх саналыг хурааж эхэллээ. 

Их хуралд МҮХАҮТ-ын гишүүн, татварын ямар нэг зөрчилгүй, 1395 компани, ААН-ийг төлөөлсөн гишүүд оролцож байна. 

Холбоотой мэдээ