Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх "Нээлттэй өдөрлөг" зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-10-19 20:46:04

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс маргааш "Нээлттэй өдөрлөг” зохион байгуулах болжээ. 

Уг үйл ажиллагааны хүрээнд шүүхийн үйл ажиллагааг иргэдэд таниулах, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн байгууллага хэрхэн хамгаалдаг талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох зэрэг арга хэмжээ зохион байгуулах аж. Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаар болон иргэдээс ирүүлсэн саналыг шүүхийн шинэтгэлд тусгах, иргэдэд шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулах юм байна.

Өдөрлөг 13:30-17:30 цагт тус шүүхийн байранд болох юм. 

Н.Туяа

Холбоотой мэдээ