ДОРНОГОВЬ: ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-12-03 13:26:12

Сайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 3/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан 94.2 хувийн ирцтэй өнөөдөр эхэллээ.


Хуралдаанаар Дорноговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайлан, түүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайланг хэлэлцэж хэрэгжилтийг үнэлэх, аймгийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, түүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайланг хэлэлцэх, аймгийн дэд болон зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн тайлан, түүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайланг хэлэлцэж хэрэгжилтийг үнэлэх, аймгийн 2023 оны төсвийн гүйцэтгэлийг батлах зэрэг арав гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.


Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /МУЗЗНДНТУТХ/-ийн дагуу улиралд нэгээс доошгүй хуралдахаар заасан байдаг. 

 

Дорноговь аймгийн ИТХ нийт 35 мандаттай бөгөөд холбогдох хуулийн дагуу орон нутгийн нийгэм эдийн засгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, төсөв батлах бусад шаардлагатай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг иргэдээс сонгогдсон төлөөллийн байгууллага юм. 

Холбоотой мэдээ