БАЯН-ӨЛГИЙ: Алтанцөгц суманд 100 хүүхдийн багтаамжтай дотуур байрыг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд 100 хүүхдийн багтаамжтай дотуур байр барьж ашиглалтад орууллаа.
Барилгын төсөвт өртөг нь 2.8 тэрбум төгрөг ба шаардлагатай санхүүжилтийг улсын төсвөөс шийдвэрлэжээ.
Барилга угсралтын ажил 2022 онд эхэлсэн. Гүйцэтгэгчээр орон нутгийн "Хөхтас" компани ажиллаж, Барилгын хөгжлийн төв хяналт тавилаа.
Ийнхүү Алтанцөгц сумын ерөнхий боловсролын сургууль нь шинэ дотуур байртай болсноор малчдын хүүхдүүд стандартын шаардлага хангасан тохилог орчинд амьдран сурч боловсрох боломж бүрдэж байна.